ФСБ Свердловск мужийн төмөр замд террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байсан гурван орос иргэнийг саатуулжээ

ФСБ Свердловск мужийн төмөр замд террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байсан гурван орос иргэнийг саатуулжээ

Украины неонацистуудаас шагнал авахаар Свердловск мужийн төмөр замд террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байсан гурван орос иргэнийг ФСБ саатуулсан талаар ФСБ-ийн Олон нийттэй харилцах төвөөс (CSP) ТАСС агентлагт мэдээлжээ.

Тодруулбал, Тэдний оршин суугаа хаягаар нэгжлэг хийх явцад гэмт хэргийн зэвсэг, Украины үндсэрхэг зэвсэгт хүчний бэлгэдэл, түүнчлэн “Оросын төмөр зам” ХК-ийн салбар болох Свердловскийн төмөр замын байгууламжийн зохион байгуулалтыг агуулсан харилцаа холбоо, холбооны хэрэгслийг хураан авчээ.

ОХУ-ын ФСБ-ын мөрдөн байцаах алба баривчлагдсан хүмүүсийн эсрэг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 205 ("Террорист үйлдэл"), 205.1 ("Террорист үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх") зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд үүнд 12 жилээс дээш хорих ял оноохоор заасан байдаг бол тухайн гурван иргэнд бүх насаар нь хорих ял оноож байгаа ажээ.

М.Ариунаа




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө