АНУ-ын Техас мужийн Даллас амьтны хүрээлэнд амьтад алга болох, үхэх зэрэг сэжиг бүхий хэргүүд гарсаар байна

АНУ-ын Техас мужийн Даллас амьтны хүрээлэнд амьтад алга болох, үхэх зэрэг сэжиг бүхий хэргүүд гарсаар байна

АНУ-ын Техас мужийн Даллас амьтны хүрээлэнд нэгдүгээр сарын эхэн үеэс эхлэн амьтад алга болох, үхэх зэрэг сэжигтэй хэрэг гарсаар байна.

Тухайлбал, хамгийн сүүлд хоёр сармагчин хулгайлагдсан хэрэг гарчээ. Өнгөрсөн даваа гарагт амьтны хүрээлэнгийн хамгаалагчид сармагчин алдагдсныг мэдэж тэр даруй цагдаад мэдэгджээ. Амьтны хүрээлэнгээс гаргасан мэдэгдэлд "Сармагчны хашааг зориуд нээсэн" талаар дурдсан байна.

Даллас амьтны хүрээлэнд нэгдүгээр сарын эхээр залуу ирвэс хашааны нүхээр зугтсанаар сэжигтэй асуудал гарч эхэлсэн юм. Азаар түүнийг цаг олдолгүй эсэн мэнд олсон. Мөн  өнгөрсөн долоо хоногт ховор тас шувуу торон дотроо үхсэн аж. Шувуу маш хачирхалтай шархтай байсан нь сэжиг төрүүлж байгаа бөгөөд дэлхийд нэн ховорт тооцогдож байсан байна.

Амьтны хүрээлэнгийн ажилтнууд хайртай 35 настай Нубийн гэх нэртэй тас шувууныхаа үхэлтэй эвлэрч чадахгүй байгаа бөгөөд түүнийг маш их санаж байна гэж мэдэгджээ. Одоогоор цагдаа нар эдгээр хэрэг явдал ямар нэгэн байдлаар холбоотой эсэхийг тогтоогоогүй байгаа юм. Амьтны хүрээлэнгийн зүгээс хяналтын камерыг нэмэгдүүлж, шөнийн цагаар эргүүлийн ажлыг эрчимжүүлсэн байна. Америкийн амьтны хүрээлэнгүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Эд Хансений хэлснээр “Уг амьтны хүрээлэн маш сайн нэр хүндтэй хэдий ч Даллас амьтны хүрээлэнд хэн нэгэн дургүйцсэн бололтой” хэмээжээ. Даллас амьтны хүрээлэн бол Техасын хамгийн том, хамгийн эртний амьтны хүрээлэн бөгөөд өргөн уудам нутаг дэвсгэрийг хамардаг хоёр мянга гаруй төрлийн амьтдыг хадгалдаг.

М.Ариунаа

ЭХ СУРВАЛЖ: BBC