Чехийн Ерөнхийлөгч: Бид Украинд сөнөөгч онгоц нийлүүлж, НАТО-д элсүүлэх хэрэгтэй

Чехийн Ерөнхийлөгч: Бид Украинд сөнөөгч онгоц нийлүүлж, НАТО-д элсүүлэх хэрэгтэй

БНЧУ-ын шинэ ерөнхийлөгч Петр Павел ВВС-д өгсөн ярилцлагадаа Украиныг дайн дууссаны дараа шууд НАТО-д элсүүлэх ёстой гэж мэдэгджээ.

Тодруулбал, БНЧУ-ын шинэ ерөнхийлөгч Петр Павелийн хэлснээр “Тус улс ёс суртахуун, практикийн хувьд ч тус холбоонд гишүүнээр элсэхэд бэлэн байх болно. Украины арми магадгүй Европ дахь хамгийн туршлагатай арми болох байх. Украин ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн нэг хэсэг байх ёстой" хэмээжээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш дэлхийн хэвлэлд өгсөн анхны ярилцлагадаа Павел холбоотон орнууд Украинд зэвсэг нийлүүлэх, тэр дундаа Киевийн гуйж буй F-16 сөнөөгч онгоц зэрэгт ямар ч хориг тавих ёсгүй гэж мэдэгджээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ийм боломжийг үгүйсгэж байсан ч Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон F-16 нийлүүлэх боломжгүй гэж үзэхгүй байгаагаа мэдэгдэж байсан юм.

Петр Павел холбоотнуудад хүнд танктай холбоотой шийдвэрээ хойшлуулахгүй байхыг уриалсан бөгөөд учир нь одоо Украины хувьд цаг хугацааны хүчин зүйл маш чухал болж байна. Тэрээр мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх боломжийг үгүйсгээгүй ч түүний хэлснээр, “Ийм шийдэлд хүрэх түлхүүр нь ОХУ-ын гарт байгаа бөгөөд энхийн замаар үр дүнд хүрэхийг сонирхохгүй байгаа бололтой” хэмээжээ.

М.Ариунаа