Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20..-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.