СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17-36 см нимгэн байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17-36 см нимгэн байна

Голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-10 см-ээр зузаарсан хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17-36 см нимгэн, нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Буянт гол 72 см, Булган гол 78 см, Ховд гол 74 см, Дундцэнхэр гол 40 см, Долооннуур гол 50 см, Хар ус нуур 70 см, Төгрөг гол 68 см, Чоно-Харайх гол 75 см, Бодонч гол 95 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна. Иймд мөс цөмөрч болзошгүй байгаа тул малчид, ард иргэд, аялагчид, загасчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчиж өөрийгөө болон бусдыг эрсдэлт байдалд оруулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.