Увс аймгийн Тэс суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Увс аймгийн Тэс суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Увс аймгийн Тэс сумын төвөөс зүүн хойд зүгт 15 километрийн зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлт өнөөдөр Улаанбаатарын 7.05 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.

 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө