БИДНИЙ ТУХАЙ: "Монгол улс жуулчдыг татахын тулд улайран зүтгэж байгаа нь анхаарал татаж байна" гэжээ

БИДНИЙ ТУХАЙ: "Монгол улс жуулчдыг татахын тулд улайран зүтгэж байгаа нь анхаарал татаж байна" гэжээ

Манай улс аялал жуулчлалын чиглэлээ хөгжүүлж, гадаадын жуулчдыг татахын тулд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, хамгийн олон улсын иргэнийг визгүй зорчуулдаг болгох зорилго тавиад байгаа билээ. Тэгвэл энэ талаар БНСУ-ын хэвлэл онцолжээ.

Тодруулбал, коронавирусийн хөл хорио суларснаас хойш дэлхийн томоохон орнууд жуулчдыг татахыг идэвхтэй эрэлхийлж байна. Зарим улс орнууд жуулчдыг татахын тулд түрэмгий шуурхай бодлого явуулж эхэлсэн бөгөөд үүн дотор эрс шийдвэр гаргаж, улайран зүтгэж байгаа орнууд ихээхэн анхаарал татаж байгаа юм гэжээ.

Үүнд,

  • Дубай жуулчдыг татахын тулд архины татвараа тэглэсэн.
  • Чилийн Валпарайсо хотод жуулчдын аюулгүй байдлыг хангахын тулд "тусгай цагдаагийн алба" байгуулав.
  • Харин Монгол улс визний шаардлагаа хөнгөвчилсөн. Тодруулбал, Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог Монголын тал нутагт жуулчдыг татахын тулд Франц зэрэг 34 орны жуулчдад нэвтрэх журмыг хөнгөвчлөх шийдвэр гаргасан байна гэж мэдээлжээ.