Украинаас эзэлсэн Донецк, Луганск, Херсон мужуудад орон сууц барих шийдвэрийг В.Путин гаргасан гэж мэдэгджээ

Украинаас эзэлсэн Донецк, Луганск, Херсон мужуудад орон сууц барих шийдвэрийг В.Путин гаргасан гэж мэдэгджээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2023.02.01/ хийсэн мэдэгдэлдээ Оросын баруун өмнөд хэсгийн шинэ бүсүүд болох Украины газар нутгаас эзэлж авсан Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудад орон сууц барих чиглэлээр тусгайлсан шийдвэр гаргасан гэж тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, тэрбээр “Өнгөрсөн оны сүүлчээр Стратегийн хөгжил, үндэсний төслүүдийн зөвлөлийн хурлаар орон сууц барих чиглэлээр тусгайлсан шийдвэр гаргасан. Энэ нь Оросын баруун өмнөд хэсгийн шинэ бүсүүд болох Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудад хамаатай. Эдгээр субъектүүдэд хоёр хувийн хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээл олгож байна. Засгийн газрын холбогдох тогтоол гарчихсан байгаа. Ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох нь манай шин нутаг дэвсгэрт бүтээн байгуулалтыг хөгжүүлэх, ашиглалтад оруулах орон сууцны хэмжээг нэмэгдүүлэх, хот, тосгоны сэргэлтийн хурдыг нэмэгдүүлэхэд туслах ёстой. Байлдааны ажиллагаа дууссан газар ийм ажил аль хэдийн эхэлсэн” хэмээжээ.

М.Ариунаа