БНСУ-ЫН ХЭВЛЭЛ: Монгол оюутны бичсэн дипломын ажлыг өөрийн нэрээр сольж хэвлүүлсэн БНСУ-ын профессорт оноосон ялыг ДАВЖ ЗААЛДАХ шатны шүүх хэвээр үлдээв

БНСУ-ЫН ХЭВЛЭЛ: Монгол оюутны бичсэн дипломын ажлыг өөрийн нэрээр сольж хэвлүүлсэн БНСУ-ын профессорт оноосон ялыг ДАВЖ ЗААЛДАХ шатны шүүх хэвээр үлдээв

Монгол оюутны бичсэн дипломын ажлыг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өөрийн нэрээр хэвлүүлсэн БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуулийн профессор А-д хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож байсан талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл профессор А нь давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн талаар БНСУ-ын хэвлэл мэдээлжээ.

Хэргийг эргэн сануулбал, Монгол Улсын иргэн Б 2013 онд “Цэцэг илрүүлэх алгоритм ашиглан мандарины ургацыг урьдчилан таамаглах шинэ арга техник” сэдвээр диплом бичжээ. Улмаар 2013 оны наймдугаар сард олон улсын академик сэтгүүл болох “Олон улсын хэв маягийг таних, хиймэл оюун ухааны сэтгүүл” (IJPRAI) -д дипломын ажлаа хэвлүүлсэн байна.

Гэвч үүнээс сарын дараа буюу 2014 оны 4-р сарын 16-ны өдөр Монгол оюутан Б-ийн зөвлөх багшаар ажиллаж байсан Чонбукийн үндэсний их сургуулийн профессор А уг олон улсын сэтгүүлд “Б-ийн нэрийг хасаж”, өөрийн болон дүүгийнхээ нэрээр солих хүсэлт бүхий имейл илгээжээ.

И-мейлийн дагуу эрдэм шинжилгээний ажлыг бичсэн Монгол Улсын иргэн Б-ийн нэрийг хамтран зохиогч төдийгүй анхлан зохиогчоос хассан байна. Энэ тухай Б олж мэдэн өнгөрсөн жил тус улсын хэвлэлүүд болон хуулийн байгууллагуудад хандсанаар профессор А-г шалгах ажил эхэлсэн байдаг. Профессор А-д холбогдох хэргийн шүүх хурал 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Жонжү дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болж, түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож байсан.

Тэгвэл профессор А нь уг ялыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаж улмаар БНСУ-ын Чонжү дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн 3-р хэлтэс (Ерөнхий шүүгч Жихван Чо) хэргийг дахин хэлэлцжээ. Гэсэн хэдий ч шүүх хурлаар анхан шатны шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ялыг хэвээр үлдээсэн байна.

Шүүх хурлын үеэр Профессор А хэлэхдээ, “Би дипломын ажлын зохиогчийн нэрийг солих хүсэлтэй байсан. Харин Монгол оюутан нэрээ солиулахгүй гэх хариу ирээгүй. Энэ гэмт хэрэг биш” гэжээ.

Эх сурвалж: nocutnews




Өнөөдөр үхэр өдөр

32 минутын өмнө