НҮБ: Озоны давхарга 2040 он гэхэд дэлхийн ихэнх хэсэгт бүрэн нөхөн сэргээгдэх магадлалтай байна /ВИДЕО/

НҮБ: Озоны давхарга 2040 он гэхэд дэлхийн ихэнх хэсэгт бүрэн нөхөн сэргээгдэх магадлалтай байна /ВИДЕО/

Дэлхийг хэт ягаан туяанаас хамгаалдаг Озоны давхарга 2040 он гэхэд дэлхийн ихэнх хэсэгт бүрэн нөхөн сэргээгдэх магадлалтай байгааг НҮБ-аас баталсан байна.

Харин энэхүү процесс дэлхийн хоёр туйл дээр удаашралтай явагдаж байгааг дурджээ. 2045 он гэхэд Арктик буюу хойд туйл, 2066 он гэхэд Антарктид буюу өмнөд туйл дээр Озоны давхарга бүрэн сэргэгдэх боломжтой гэж үзэж байна. Энэ бол хүн төрөлхтөн нэгдэж эх дэлхийнхээ төлөө эерэг өөрчлөлтийг авчирч чаддагийн нэгэн тод жишээ юм. Монреалийн протокол нь озоны давхаргыг хамгаалах дэлхийн хэмжээний гэрээгээр хэрэгжиж эхэлсэн ба байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийсэн хамгийн амжилттай хэлэлцээрүүдийн нэг болжээ. Озон задалдаг бодисыг үе шаттай бууруулж, хэрэглээнээс гаргах дэлхийн хамтын хүчин чармайлтаар өнөөдөр озоны давхаргын цоорхой нөхөгдөж, улмаар хүний эрүүл мэнд, эдийн засаг, экосистемийг хамгаалж буй хэрэг юм.

ВИДЕО: 

Эх сурвалж: United Nations News