Канадын “Moon World Resorts Inc” компани 224 метр өндөр барилгыг Дубай эсвэл Абу Дабид барина

Канадын “Moon World Resorts Inc” компани 224 метр өндөр барилгыг Дубай эсвэл Абу Дабид барина

Канадын “Moon World Resorts Inc” компани 224 метр өндөр барилгыг Дубай эсвэл Абу Дабид барихаар хөрөнгө оруулагчаа хайж буй талаар мэдээллээ.

Тодруулбал, “Moon World Resorts Inc” компанийн үүсгэн байгуулагчид болох Майкд Р.Хендерсон, Сандра Г. Метьюс нарын хамтарсан “Moon resort” амралтын газрын төсөл нь 2021 онд анх зарлагдсан. Тус амралтын газрыг 48 сарын дотор барихаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн 1.8 тэрбум ам.долларын ашигтай байх санхүүгийн төлөв зарлагдаад байгаа юм.

Энэ талаар Хедерсон хэлэхдээ “Газарзүйн хувьд Moon-г хөгжүүлэх хамгийн тохиромжтой бүс нь Дубай эсвэл Абу Даби юм. The Moon Resort нь түүхэн дэх хамгийн ашигтай аялал жуулчлалын төсөл болж чадна” гэжээ.

“Moon resort”-ыг зорин ирсэн зочид рашаан сувилал, эрүүл мэндийн хэсэг, шөнийн клуб, арга хэмжээний төв, уулзалтын газар, амралтын өрөөг ашиглах боломжтой юм. Үүсгэн байгуулагчдын хэлснээр "Moon нь олон мянган өрөөтэй бөгөөд оргил үедээ жил бүр 10 сая гаруй зочдыг хүлээн авах боломжтой" гэжээ.

Эх сурвалж: hoteliermiddleeast.com




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө