ШУУРХАЙ: Хятадын "ажиглалтын бөмбөлөг" АНУ-ын агаар мандалд орж ирсэн тул сөнөөгч онгоцнууд бэлэн байдалд орсон гэж мэдээлжээ

ШУУРХАЙ: Хятадын "ажиглалтын бөмбөлөг" АНУ-ын агаар мандалд орж ирсэн тул сөнөөгч онгоцнууд бэлэн байдалд орсон гэж мэдээлжээ

АНУ-ын Монтана мужийн агаар мандалд өнгөрөгч Лхагва гараг /2023.02.01/-т гарч ирсэн Хятадын ажиглалтын бөмбөлгийг тус улсын агаарын хүчин ажиглаж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ. 

Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалахын албаны хүн тус “ажиглалтын бөмбөлөг" Хятадынх гэдэгт итгэлтэй байгаа гэж мэдэгдсэн байна. Харин тус ажиглалтын бөмбөлөг нь агаарын тээврийн компаниудын ашигладаг өндрөөс "илээд" дээгүүр байгаа тул иргэний агаарын тээвэрт ямар ч аюул занал учруулахгүй гэж тэрээр нэмж хэлжээ.

Гэтэл БНХАУ-ын тал одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж. 

Тус бөмбөлөг нь Лхагва гарагт Монтана мужийн Биллингс хотын дээгүүр гарч ирэхээсээ өмнө Аляскийн Алеутын арлууд дээгүүр нисч, Канадаар дамжин өнгөрсөн талаар АНУ-ын албаны хүмүүс мэдэгджээ. Харин АНУ-ын агаарын цэргийн хүчин ямар нэг хортой хог хаягдал унах аюулаас болгоомжилж тус бөмбөлөг рүү гал нээхээ урьтал болгохгүй, агаараас анхааралтай ажиглаж байгаа аж.

Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн Батлан хамгаалахын өндөр албан тушаалтан хэлэхдээ, “Цагаан ордон уг объектыг буудах тушаал өгсөн тохиолдолд Засгийн газар F-22 зэрэг сөнөөгч онгоцуудыг бэлтгээд байгаа” гэжээ.

Сонирхуулахад, хүн амын суурьшил бага Монтана муж нь АНУ-ын цөмийн пуужин, цөмийн зэвсгийн гэсэн гурван талбайн нэг бөгөөд албаныхан илт тагнуулын хөлөг мэдээлэл цуглуулахын тулд тус мужид нисч байж магадгүй гэж үзэж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

17 минутын өмнө