Цаг агаарын улмаас улсын хилд тулсан гурван мянга гаруй малыг малчдад хүлээлгэн өгч, зөрчлийн тухай хуулиар торгожээ

Цаг агаарын улмаас улсын хилд тулсан гурван мянга гаруй малыг малчдад хүлээлгэн өгч, зөрчлийн тухай хуулиар торгожээ

Хилчид цаг уурын нөхцөл байдлын улмаас хилийн бүсэд орсон гурван мянга 519 тоон малыг илрүүлж, малчдад хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Увс аймгийн иргэдийн 3519 тооны мал байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас болон бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид илрүүлж, иргэдэд учирч болох 3.4 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, хилийн зурваст малаа хариулгагүй орхисон 15 хүнд Зөрчлийн тухай хуулийг үндэслэн хүн тус бүрийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 8 хүнд холбогдох хууль тогтоомж танилцуулан малыг хүлээлгэн өгсөн байна.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө