Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Алтай, Хангайн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор,  Тэс голын хөндийгөөр -24...-29, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -19..-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...+4 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.