ВИДЕО: "АНУ-ын агаарт орж ирсэн бөмбөлгийг Хятад улс өөрийн эзэмшлийнх, цаг агаараас болж замаасаа хазайсан" гэж тайлбарлажээ

ВИДЕО: "АНУ-ын агаарт орж ирсэн бөмбөлгийг Хятад улс өөрийн эзэмшлийнх, цаг агаараас болж замаасаа хазайсан" гэж тайлбарлажээ

АНУ-ын Монтана мужийн агаар мандалд өнгөрөгч Лхагва гараг /2023.02.01/-т гарч ирсэн Хятадын ажиглалтын бөмбөлгийг тойрсон үйл явдлын талаар дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд онцлон мэдээлсээр байна. 

Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен энэ сарын 5, 6-нд БНХАУ-д хийх гэж байсан айлчлалаа тодорхой бус хугацаанд цуцалсан байна.

Харин өчигдөр /2023.02.03/ орой Хятад улс тус агаарын бөмбөлгийг “өөрийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрч, цаг уурын судалгаанд ашигладаг иргэний агаарын бөмбөлөг байсан бөгөөд цаг агаарын таагүй байдлаас болж замаасаа хазайсан” гэж мэдэгджээ. Улмаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас тус хэрэг явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, асуудлыг шийдвэрлэхийн тулд АНУ-тай хамтран ажиллах болно гэжээ.

Гэсэн хэдий ч АНУ-ын тал тус агаарын бөмбөлөгийг тандалт судалгаанд ашиглаж байна хэмээн үзэж байгаа талаар Төрийн департаментын албаны хүн BBC агентлагт мэдэгдсэн байна. Улмаар АНУ-ын батлан хамгаалахын албаны хүмүүс АНУ-ын дээр байгаа тус бөмбөлгийн хөдөлгөөнийг сайтар ажиглаж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC