Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи  нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -24...-29, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...+1 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. -9...-11 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.