ВИДЕО: Хятадын ажиглалтын бөмбөлгийг АНУ-ын тал сөнөөгч онгоцноос буудаж Атлантын далайн эрэг орчимд унагажээ

ВИДЕО: Хятадын ажиглалтын бөмбөлгийг АНУ-ын тал сөнөөгч онгоцноос буудаж Атлантын далайн эрэг орчимд унагажээ

АНУ-ын Монтана мужийн агаар мандалд гарч ирсэн Хятадын ажиглалтын бөмбөлгийг Атлантын далайн орчимд өнөөдөр /2023.02.05/ буудаж унагасан байна. Тус ажиллагааны улмаас Атлантын далайн эрэг орчмын гурван нисэх буудлыг хөдөлгөөнийг түр хязгаарласан байна. 

АНУ-ын агаар мандалт гарч ирсэн Хятадын ажиглалтын бөмбөлөг

АНУ-ын тал тус бөмбөлөг нь тагнуул, ажиглалт хийх зорилгоор Аляскийн Алеутын арлууд дээгүүр нисч, Канадаар дамжин тус улсын нутаг дэвсгэрт орж ирсэн хэмээн хардаж байсан бол, БНХАУ-ын тал “тус бөмбөлөг өөрийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрч, цаг уурын судалгаанд ашигладаг иргэний агаарын бөмбөлөг байсан бөгөөд цаг агаарын таагүй байдлаас болж замаасаа хазайсан” хэмээн тайлбарласан юм. 

Иймд АНУ-ын Батлан хамгаалах яам, “бөмбөлөгийн хөдөлгөөн, чиглэлийг анхааралтай ажиглаж байна” гэж удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд, эцэст нь ийнхүү Атлантын далайн эргийн орчимд сөнөөгч онгоцноос буудаж бөмбөлөгийг унагажээ. Харин одоо тус бөмбөлөг ямар зорилготой байсан, иргэнийн зориулалттай эсэхийг нь шинжлэн судалж эхлээд байгаа аж. 

ВИДЕО: 

Энэ төрлийн бөмбөлөг Тайваньд өмнө нь ажиглагдаж байсан талаар тус арлаас мэдээлсэн байна. Мэдээлэлд, Тайванийн арлын дээгүүр Хятадын агаарын бөмбөлөг удаа дараа нисч байсан. Тухайлбал, 2021 оны есдүгээр сар болон 2022 оны хоёрдугаар сард Тайванийн Үндэсний батлан хамгаалах яамнаас “цаг уурын ажиглалтад” ашигладаг өөрийн удирддагатай агаарын бөмбөлгүүд арлын дээгүүр ниссэн гэжээ. 

Харин БНХАУ-ын тал агаарын бөмбөлгийг буудаж унагасанд "эрс дургүйцэж” буйгаа илэрхийлсэн байна, Тодруулбал, Хятадын гадаад хэргийн яамнаас, “Вашингтон "хэт хүчтэй хариу үйлдэл үзүүлж, олон улсын практикийг ноцтой зөрчиж байна хэмээгээд агаарын бөмбөлөг нь иргэний зориулалттай бөгөөд цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэдгийг баталгаажуулж АНУ-ын талд удаа дараа мэдэгдсэн” гэжээ.

Эх сурвалж: CNN

Хятадын агаарын бөмбөлгийг АНУ-ын тал сөнөөгч онгоцноос бууджээ. 2023.02.05

Хятадын агаарын бөмбөлгийг АНУ-ын тал сөнөөгч онгоцноос бууджээ. 2023.02.05

Хятадын агаарын бөмбөлгийг АНУ-ын тал сөнөөгч онгоцноос бууджээ. 2023.02.05