Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр,  өдөртөө  төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Нутгийн баруун болон өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -12...-17 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус,  говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3...-8 градус,  бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө