“БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй МОНГОЛ ажилчид тогтмол суурьшиж ажилладаггүй тул урт хугацаагаар ажилласан тохиолдолд урамшуулал олгоно” гэв

“БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй МОНГОЛ ажилчид тогтмол суурьшиж ажилладаггүй тул урт хугацаагаар ажилласан тохиолдолд урамшуулал олгоно” гэв

Өнгөрөгч 2022 оны сүүлчээр БНСУ-ын Засгийн газар хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоонд шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаагаа зарлаж, гадаад ажилчдын Солонгост байх хугацааг 10 жил хүртэл сунгахаар болсон. Энэ нь нэн ялангуяа тус улсын хөдөө орон нутаг болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгамдаад буй ажиллах хүчний хомсдол шийдэгдэнэ гэсэн ихээхэн хүлээлтийг үүсгээд байгаа талаар тус улсын хэвлэл онцолж мэдээлжээ.

Тодруулбал, БНСУ-ын Жонбук дахь үйлдвэр дээр өнгөрсөн жил дөрвөн монгол иргэнийг ажилд авсан ч гурван сарын хугацаанд ажиллаад гарсан талаар онцолжээ.

Гадаад ажилчид ажлаасаа гарахдаа ажил олгогчийн зөвшөөрлийг авах ёстой ч тэд огт тэгдэггүй бөгөөд зарим тохиолдолд ажилчдаа хүлээж авах гэж нэг жил орчим хүлээсэн ч ажилдаа ороод хоёр долоо хоногийн дотор л ажлаа орхидог гэсэн байна.

Энэ талаар Солонгосын жижиг дунд бизнесийн төлөөлөл Мун Сү Ён хэлэхдээ, “Би анхнаасаа 3 жил ажиллуулах гэрээ хийсэн байтал 1,2 долоо хоногийн дараа ирж явна гээд байдаг. Ажил хийгээгүй сар болж байна” гэв. Судалгаанаас харвал тус улсад гадаад ажилчдын 22.5 хувь нь ажилд орсноос хойш 6 сарын дотор, 42 хувь нь 1 жилийн дотор ажлаа сольдог гэх үзүүлэлт гарчээ.

Иймд хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллүүд болон Солонгосын Хөдөлмөр, нийгэм судлалын хүрээлэнгийн захирал Ким Юсон “Гадаад ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, урт хугацаагаар ажилласан тохиолдолд илүү урамшуулал олгох нь нэн шаардлагатай гэж үзэж байгаа талаараа онцолжээ.

Эх сурвалж: Tv chosun