Ромын пап лам ирэх есдүгээр сард Монголд ирэх хүсэлтэй байгаа талаараа дурджээ

Ромын пап лам ирэх есдүгээр сард Монголд ирэх хүсэлтэй байгаа талаараа дурджээ

Өчигдөр /2023.02.05/ Ромын пап Франциск Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Өмнөд Суданд хийсэн айлчлалаасаа буцаж ирэх үедээ хэвлэлийхэнд товчхон ярилцлага өгч, энэ үеэрээ ирэх есдүгээр сард Монголд ирэх хүсэлтэй байгаа талаараа дурджээ.

Тодруулбал, reuters агентлагт мэдээлснээр Пап лам Франциск өвдөгний өвчтэй байсан ч аяллаа үргэлжлүүлэхээ мэдэгдэж "хогийн ургамал хэзээ ч үхдэггүй" гэж хошигножээ. Харин монголд ирэх энэхүү айлчлал нь Ромын Пап ламын Азийн орнуудад хийж буй анхны айлчлал болох аж. Тэрбээр "есдүгээр сарын 29-нд би Марсельд очиж, тэндээс Монгол руу ниснэ, гэхдээ энэ нь тодорхойгүй байгаа ч боломж байгаа" гэжээ.

Эх сурвалж ЭНД ДАРЖ харна уу