"Хятадын ажиглалтын бөмбөлгийг унагаасан АНУ-ын шийдвэртэй арга хэмжээг эрс дэмжинэ" гэж Их Британи зэрэг улсууд мэдэгджээ

"Хятадын ажиглалтын бөмбөлгийг унагаасан АНУ-ын шийдвэртэй арга хэмжээг эрс дэмжинэ" гэж Их Британи зэрэг улсууд мэдэгджээ

Хятадын ажиглалтын бөмбөлөг АНУ-ын агаарын орон зайд нэвтэрч, тус улсын цэргийн бүс нутгуудаар ниссэн тул “тагнуулын нислэг үйлдсэн” хэмээн сэжиглэж, өчигдөр /2023.02.05/ сөнөөгч онгоцноос агаар-агаар ангиллын пуужин харваж, Атлантын далайн эрэг орчимд унагаж, шинжлэн судалж эхлээд байна. 

Тус үйл явдалтай холбогдуулж, Их Британи зэрэг улс орнууд, “Бүрэн эрхт улс орны нутаг дэвсгэр, агаарын орон зайг санаатайгаар зөрчсөн болохыг БНХАУ-ын ажиглагч бөмбөлгийн үйл явдал харуулж байна. Бид АНУ-ын авч буй шийдвэртэй арга хэмжээг эрс дэмжинэ” гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

Харин БНХАУ-ын тал “тус бөмбөлөг нь цаг уурын байдлыг тандан судлах зорилготой, улмаар цаг агаарын байдлаас хамаарч замаас хазайсан” гэсэн мэдэгдлийг хийгээд байгаа юм. 

Тус үйл явдлын талаар АНУ-ын албаны хүмүүс, “Ерөнхийлөгч Жо Байден бөмбөлгийг аль болох хурдан буулгах тушаалыг лхагва гарагт өгсөн. Харин Пентагоны зүгээс хог хаягдал нь энгийн иргэд болон газар дээрх эд хөрөнгийг эрсдэлд хүргэж болзошгүй хэмээн анхааруулж байсан. Үүний зэрэгцээ, тус бөмбөлөг тагнуулын даалгавартай байсан гэсэн бидний сэжиг үндэслэлтэй байсан тул ийм арга хэмжээ авахад хүргэсэн. Цаашид ийм хэрэг явдал дахин давтагдахгүй байхыг бид Хятадад анхааруулж байна" гэжээ.

Эх сурвалж: CNN