ШУУРХАЙ: Туркийн зүүн өмнөд хэсгийн Газиантеп хотод 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

ШУУРХАЙ: Туркийн зүүн өмнөд хэсгийн Газиантеп хотод 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Сиритэй хиллэдэг Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Газиантеп хотод дөнгөж сая /2023.02.06/ хүчтэй газар хөдлөлт болж, таван хүн амь үрэгдсэн бол хэд хэдэн барилга нурж, олон хүмүүс дарагдсан байж магадгүй байгаа аж. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт орон нутгийн цагаар 04:17 цагт Газиантеп хотын ойролцоо 17.9 км-ын гүнд болсон гэжээ. Харин Туркийн газар хөдлөлтийн судлаачид газар хөдлөлтийн хүчийг 7.4 магнитуд гэж тооцоолжээ. Тус газар хөдлөлт Туркийн нийслэл Анкара болон бусад хотуудад мэдрэгдсэн байна.

Эх сурвалж: BBC