ВИДЕО: ШТС-ын ажилтан руу мөнгө шидсэн жолоочийг Хятадын бүх ШТС руу оруулахгүй байхыг эрх баригчдаас шаардав

ВИДЕО: ШТС-ын ажилтан руу мөнгө шидсэн жолоочийг Хятадын бүх ШТС руу оруулахгүй байхыг эрх баригчдаас шаардав

Саяхан Хятадад автомашины эзэн шатахуун түгээх станцын ажилтныг үл хүндэтгэсэн үйлдэл цахим ертөнцийг шуугиулаад байна. Энэ талаар Reddit сайтад нийтлэгдсэн бичлэгт тансаг зэрэглэлийн автомашины эзэн шатахуун түгээх станцад шатахуун хийснийхээ дараа цонхоор мөнгө шидэж, ажилчдыг нулимс дуслуулж буйг харуулсан юм.

Бичлэгийн тодруулбал, 50 секундийн огноогүй клипэнд хар өнгийн Мерседес машин шатахуун түгээх станц руу орж байгааг харж болно. Үйлчлэгч эмэгтэй машиндаа бензинээ нэн даруй дүүргэж, дараа нь эзэмшигчээс төлбөр нэхэмжлэн. Энэ үед эзэмшигч нь түүнд хүндэтгэлтэйгээр мөнгөө өгөхийн оронд газарт хэдэн цаас шиднэ. Бичлэгийн төгсгөлд шатахуун түгээх станцын ажилчин нулимсаа арчиж буйг харж болно.

Дээрх бичлэгийг үзсэн интернэт хэрэглэгчид уг бичлэгт эгдүүцэж, машины эзнийг бүдүүлэг авир гаргасан хэмээн шүүмжилсээр байна. Мөн зарим хүмүүс бүх шатахуун түгээх станцуудад бичлэгт гарсан машиныг оруулахыг хориглохыг эрх баригчдаас шаарджээ.

ВИДЕО: