Украины Соледар хотыг зорьсон Их Британий хоёр иргэний цогцсыг Украины талд хүлээлгэн өгчээ

Украины Соледар хотыг зорьсон Их Британий хоёр иргэний цогцсыг Украины талд хүлээлгэн өгчээ

Их Британийн иргэн Эндро Бэгшоу, Крис Парри нар нэгдүгээр сарын 6-ны өглөө 08:00 цагийн үед Краматорск хотоос Соледар луу хөдөлсөн цагаасаа хойш сураггүй алга болсон тухай бид мэдээлж байсан юм.

Тодруулбал, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак хэлэхдээ “Соледарын ойролцоо амиа алдсан Британийн сайн дурын хоёр хүний цогцсыг Украины талд буцааж өгсөн” хэмээжээ. Буяны байгууллагын ажилтан Крис Парри /28 настай/ болон Эндрю Бэгшоу /47настай/ нар нэгдүгээр сарын эхээр мөргөлдөөний бүсээс өндөр настай эмэгтэйг нүүлгэн шилжүүлэх гэж байгаад машинд нь сум цохисны улмаас нас барсан байна. Энэ тухай Их Британийн Гадаад хэргийн яам тэднийг нас барсныг албан ёсоор баталсан байна. Тэд Украинд байх хугацаандаа дайны талбарт хоол хүнс, эм тариа хүргэж, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд тусалж байсан ажээ.