ТОДРУУЛГА: Туркт болсон хүчтэй газар хөдлөлтөд Монгол Улсын иргэн одоогоор өртөөгүй. Үргэлжлүүлэн тодруулж байна

ТОДРУУЛГА: Туркт болсон хүчтэй газар хөдлөлтөд Монгол Улсын иргэн одоогоор өртөөгүй. Үргэлжлүүлэн тодруулж байна

Сири болон Туркт өнөөдөр /2023.02.06/ 7.8 магниудын хүчтэй газар хөдлөлт болж, одоогоор 500 гаруй хүн амь насаа алдаж, 3000 гаруй иргэн шархадсан харамсалтай хэрэг гараад байна.

Тодруулбал, хамгийн сүүлийн байдлаар Туркт 284 хүн нас барж, 2300 гаруй хүн шархадсан бол хөрш зэргэлдээ Сирид 237 хүн нас барж, 639 хүн шархадсан гэж мэдээлжээ. Туркийн өмнөд хэсэгт 1000 орчим эрэн хайх, аврах сайн дурынхныг илгээсэн бөгөөд цаг агаарын таагүй байдал нь аврах ажиллагаанд саад учруулж болзошгүй байгаа аж. Харин манай Гадаад харилцааны яамнаас, “Газар хөдлөлт манай иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт болсон, одоогоор манай иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй. Монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн эсэхийг туркийн холбогдох байгууллагаас тодруулахаар Анкара дахь ЭСЯ үргэлжлүүлэн ажиллаж байна” гэлээ.