"7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас наад зах нь 912 хүн амиа алдаад байна" гэж Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган мэдэгдлээ

"7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас наад зах нь 912 хүн амиа алдаад байна" гэж Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган мэдэгдлээ

Туркийн өмнөд хэсэгт өнөөдөр /2023.02.06/ өглөө болсон аймшигт газар хөдлөлтийн дараа Туркийн засгийн газар Хойд Атлантын эвсэл буюу НАТО, Европын холбоо болон дэлхийн 45 орноос тусламж үзүүлэх саналыг хүлээн авчээ.

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган өнөөдөр телевизээр үг хэлэхдээ, “тус улсад болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас наад зах нь 912 хүн амиа алдаад байна. Бид хамтдаа энэ гамшгийг аль болох хурдан даван туулна гэж найдаж байна” гэж мэдэгдлээ. Мөн 5385 хүн бэртэж гэмтэж, нурсан барилгуудын нуранги дороос 2400 гаруй хүнийг аварсан байна. Туркийн албаныхан мэдээлэлдээ, “ газар хөдлөлтийн улмаас хотуудад их хэмжээний сүйрэл болж, 2,818 барилга байгууламж сүйдсэн” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: CNN