7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк, Сирийн даяар 1388 хүн амиа алдаад байна

7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк, Сирийн даяар 1388 хүн амиа алдаад байна

Даваа гарагийн үүрээр Туркийн өмнөд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа Турк болон Сири даяар 1388 хүн нас барж, хоёр улсад олон мянган хүн шархадсан. Тодруулбал, Сирид дор хаяж 476 хүн нас барсны 326 нь Алеппо, Хама, Латакиа, Тартус мужуудад байна гэж Сирийн төрийн мэдээллийн агентлаг мөн дор хаяж 1042 хүн шархадсан гэж мэдээлжээ. 

Өнөөдөр болсон газар хөдлөлт нь Туркт 1939 оноос хойш тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж үзэж байна.

Иймд Сири дэх хүмүүнлэгийн байгууллага олон улсын хамтын нийгэмлэгээс яаралтай тусламж хүссэн байна. Энэ талаар Сирийн Арабын Улаан хавирган сар нийгэмлэгийн харилцаа холбооны дарга Рахаф Абуд CNN агентлагт өгсөн ярилцлагадаа “Сирид болсон аймшигт газар хөдлөлтийн хариуд Европын холбоо, НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийг дэмжихийг уриалж” гэжээ. 

Эх сурвалж: CNN