ВИДЕО: Турк, Сирид болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 3830-д хүрчээ

ВИДЕО: Турк, Сирид болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 3830-д хүрчээ

Даваа гараг /2023.02.06/-т Турк, Сирид болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган байшин барилга нурсан талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээллээ.

Хари тус газар хөдлөлтийн улмаас наад зах нь 3,830 хүн нас барсан болох нь батлагдаад байгаа аж. Мөн Турк улсад 5606 барилга нурсан гэж Туркийн Гамшиг, онцгой байдлын албаны мэдээлжээ. Сирийн хойд хэсэгт ч мөн адил сүйрэл болсон тухай мэдээлэл байна.

Түүнчлэн эмнэлэг, сургуулиуд бусад эмнэлгийн болон боловсролын байгууллагуудын хамт "гэмтсэн, сүйдсэн" байна гэж ЮНИСЕФ мэдэгджээ.

Мөн "Олон мянган байшин барилга сүйрсэн тул айл өрхүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхгүй бол дахин байгалийн гамшигт өртөх магадлалтай байна. Учир нь агаарын температур буурч, цас орж, бороо орох нь элбэг тус бүс нутагт сүүлийн үед хүчтэй цасан шуурга шуурах болсон байэна. Иймд агаарын температур тэгээс доош буух байх төлөвтэй байна" гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдэгдэлд  дурджээ.

ВИДЕО: 

Эх сурвалж: CNN