Туркийн хүсэлтийн дагуу сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулахаар Япон улс гамшгаас аврах багаа илгээжээ

Туркийн хүсэлтийн дагуу сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулахаар Япон улс гамшгаас аврах багаа илгээжээ

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн дараа Туркийн засгийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулахаар Япон Улс гамшгаас аврах баг илгээх шийдвэр гаргажээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Улмаар аврах багийнхан өчигдөр /2023.02.06/ орой Турк Улс руу хөдөлсөн байна. Даваа гарагт орон нутгийн цагаар үүрийн 04:17 цагийн орчимд Туркийн зүүн өмнөд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Удалгүй бусад томоохон газар хөдлөлтүүд болсон юм. Одоогоор тогтоогдоод буй нас барагсдын тоо гурван мянга 800-д хүрч, олон мянган барилга нурсан аж. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Японы мэдэгдэлд Сирийн талаар дурдаагүй бөгөөд энэ газар хөдлөлтөд мөн нэрвэгдэж, ихээхэн хохирол амссаад байгаа юм.