Газар хөдлөлтийн улмаас Сирийн шоронгоос ISIL-ын дайчид байх магадлалтай 20 орчим хоригдол оргожээ

Газар хөдлөлтийн улмаас Сирийн шоронгоос ISIL-ын дайчид байх магадлалтай 20 орчим хоригдол оргожээ

ISIS-ийн хоригдлуудыг саатуулж байсан Сирийн шоронгоос дор хаяж 20 хүн оргожээ. Сирийн баруун хойд хэсэгт орших шоронгийн хоригдлууд даваа гаригт болсон газар хөдлөлтийн дараа бослого гаргаж, дор хаяж 20 хүн шоронгоос оргосон гэж тус хорих ангийн эх сурвалж Франс Пресс агентлагт мэдэгдсэнийг aljazeera эш татан мэдээлэв.

Туркийн хилийн ойролцоох Ражо хотын цэргийн цагдаагийн шоронд 2000 орчим хоригдол хоригдож байгаагийн 1300 орчим нь ISIS эсвэл ISIS-ийн дайчид байж болзошгүй гэж эх сурвалжийн мэдээлэлд дурдав. Мөн тус шоронд Курд тэргүүтэй хүчний дайчид хоригдож байжээ. "Газар хөдлөлт болсны дараа Ражо өртөж, хоригдлууд бослого гаргасан. Гэхдээ шоронгийн зарим хэсгийг хяналтдаа авч эхэлсэн" гэж Ражо шоронгийн алба мэдэгдэв. Харин зугтсан 20 орчим хоригдлыг  [ISIL]-ын дайчид гэж үзэж байгаа аж.