Туркэд болсон газар хөдлөлтийн үеэр ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан 2200 жилийн настай Газиантеп цайз нуржээ

Туркэд болсон газар хөдлөлтийн үеэр ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан 2200 жилийн настай Газиантеп цайз нуржээ

Туркийн өмнөд хэсэгт орших Газиантеп хотын төвд байрлах ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан 2200 жилийн настай гэх Газиантеп цайз газар хөдлөлтийн улмаас нуржээ.

Уг цайз Турк Улсад хадгалагдан үлдсэн эртний цайзуудын шилдэг жишээнүүдийн нэг бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтжээ.  Энэхүү цайз нь хотын төвд 25 метр өндөр толгод  дээр байрладаг. Энэ нь 6000 жилийн түүхтэй дов бөгөөд цайзыг Хитийн хаант улсын үед буюу  1800-1180 онд барьсан гэж үздэг аж. Хамгийн сүүлийн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас цайз нурж, нуранги нь эргэн тойронд тархсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 




Өнөөдөр гахай өдөр

23 цагийн өмнө