АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос эрчим хүчний сүлжээнд халдсан хосыг баривчилжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос эрчим хүчний сүлжээнд халдсан хосыг баривчилжээ

АНУ-ын эрх баригчид Балтимор хотын эрчим хүчний сүлжээнд "арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, угсаатны үндэслэлээр" төлөвлөж байсан халдлага нь "хотыг бүхэлд нь устгах" боломжтой байсан гэж даваа гарагт мэдэгджээ.

Халдлага үйлдэхээр төлөвлөж байсан Мэрилэнд мужийн иргэн 34 настай Сара Кленданиел, Флорида мужаас ирсэн 27 настай Брэндон Расселтэй хуйвалдаж, дэд станцуудыг буудаж, цахилгааны сүлжээг унтраасан гэж мэдээлсэн байна. Тухайн хоёр сэжигтнийг цагдан хорьсон мэдээллийг эрх баригчид баталсан аж.

АНУ-ын Мэрилэндийн дүүргийн прокурор Эрек Л.Бэррон, Холбооны мөрдөх товчооны Балтимор дахь хээрийн алба хариуцсан тусгай төлөөлөгч Томас Ж.Собочински нар тус хоёр этгээдийг “Эрчим хүчний байгууламжийг сүйтгэхийг завдсан”” хэмээн холбооны эрүүгийн хэрэг үүсгэн буруутгаж байгааг мэдэгдсэн.

Холбооны мөрдөх товчооны Балтимор хэлтсийн Патрик В.Страуб дахь терроризмын эсрэг хамтарсан ажлын хэсэг (“JTTF”) мэдүүлэгтээ Кленданиел Норрисвилл, Рейстерстаун, Перри зэрэг таван дэд станц руу халдах төлөвлөгөөгөө Холбооны мөрдөх товчооны маш нууц эх сурвалжид илчилсэн гэж мэдэгджээ.

Тэгвэл тухайн гэмт этгээдүүд мэдүүлэгтээ өмнө нь өөр байгууллагад үйлдсэн гэмт хэргүүдийнхээ тухай онлайнаар захидал бичсэн хэмээн дурджээ. Кледаниел Мэрилэнд мужид шатахуун түгээх станцуудыг хутгаар дээрэмдсэн хэргээр хоригдож байжээ. Рассел тэсрэх бөмбөг хийх материал хадгалж байсан тул шоронд хоригдож байсан ажээ.