Сири олон улсаас тусламж хүсэж, Сиритэй дайны байдалд байдаг Израилын Ерөнхий сайд хүмүүнлэгийн тусламж илгээж буйгаа мэдэгдэв

Сири олон улсаас тусламж хүсэж, Сиритэй дайны байдалд байдаг Израилын Ерөнхий сайд хүмүүнлэгийн тусламж илгээж буйгаа мэдэгдэв

Сири НҮБ-ын гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудад хандан, хүчтэй газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахад нь тусламж үзүүлэхийг хүсэв. 

Энэ талаар Сири дэх НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулагч Эл Мостафа Бенламлих "Сири дэх нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Шаардлагатай хүн болон тусгай машин, механизм байхгүй байгаа нь аврах ажиллагааг удаашруулж байна" хэмээн мэдэгджээ. Улмаар Израил Сиритэй дайны байдалд байдаг хэдий ч хүмүүнлэгийн тусламжаа илгээж байна гэж Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдэв. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Иймд Сирийн Засгийн газар тусламж үзүүлж буй улс орон, олон улсын байгууллагуудад талархал илэрхийллээ. 

Тухайлбал, Европын Холбоо хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан тусламж үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн. Үүний дараа Ираны 45 тонн тусламж Сири Улсад газардав. Мөн ОХУ 300 цэргийн алба хаагчаа илгээжээ. Палестин аврагчдын багаа Сирид илгээгээд байна.