Ирак, Ираны тусламжийн онгоцууд Сирид газарджээ

Ирак, Ираны тусламжийн онгоцууд Сирид газарджээ

Турк, Сири улсад олон мянган хүний амь насыг авч одсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа Ирак болон Иран улсаас тусламжийн ачаа тээвэрлэсэн онгоцууд Сирийн Дамаскийн олон улсын нисэх онгоцны буудалд газардсан тухай тус улсын төрийн мэдээллийн SANA мэдээлжээ. Тодруулбал, Ираны тусламж өчигдөр ирсэн бөгөөд Иракийн тусламжийг орон нутгийн цагаар өнөөдөр өглөө эрт хүргэсэн гэж SANA агентлаг мэдээлжээ. Мөн Иракийн ГХЯ-ны ажилтан Махди Ганем SANA агентлагт мэдээлэл өгөхдөө, “онгоц тус бүр 70 орчим тонн хүнс, эмнэлгийн хэрэгсэл, хөнжил болон шаардлагатай эд зүйлс тээвэрлэсэн” гэсэн байна.

Эх сурвалж: CNN