ОХУ-ын шүүх влогчин Вероника Белоцерковскаяд есөн жилийн хорих ял оноожээ

ОХУ-ын шүүх влогчин Вероника Белоцерковскаяд есөн жилийн хорих ял оноожээ

Одесса хотод төрсөн блогчин Вероника Белоцерковскаяд “Оросын армийн тухай хуурамч зүйл тараасан" хэргээр ял оноосон байна.

Тодруулбал, ОХУ-ын шүүхээс влогчин Вероника Белоцерковскаяд (ОХУ дахь "гадаадын агент" гэж зарласан) “Оросын армийн тухай хуурамч зүйл тараасан" хэргээр есөн жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сарын дундуур өөрийн инстаграм хаягтаа дайны эсрэг хэд хэдэн бичлэг нийтэлж байсан юм. Белоцерковский нь “Эрүүгийн хуулийн 207.3-р зүйлийн 2 дахь хэсгийн "г" хэсэг” гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэсэн анхны хүмүүсийн нэг ажээ.