ВИДЕО: Хятадын ажиглалтын бөмбөлөг рүү пуужин харван, унагаасан бичлэгээ АНУ-ын тал олон нийтэд ил болгожээ

ВИДЕО: Хятадын ажиглалтын бөмбөлөг рүү пуужин харван, унагаасан бичлэгээ АНУ-ын тал олон нийтэд ил болгожээ

АНУ-ын Монтана мужийн агаар мандалд өнгөрөгч Лхагва гараг /2023.02.01/-т Хятадын ажиглалтын бөмбөлөг гарч ирсэн. 

Иймд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус бөмбөлгийг аль болох хурдан буулгах тушаалыг зэвсэгт хүчиндээ өгсөн байдаг. Улмаар өнгөрөгч Ням гарагт АНУ-ын тал ажиглалтын бөмбөлөг рүү сөнөөгч онгоцноос пуужин харваж, Атлантын далайн эрэг орчимд унагасан юм. Тэгвэл тус үйл явдлын дүрс бичлэгийг олон нийтэд ил болгожээ. Хятадын тал “цаг уурын судалгаанд ашигладаг агаарын бөмбөлөг бөгөөд цаг агаарын таагүй байдлаас болж замаасаа хазайсан” гэж мэдэгдээд байгаа юм. 

ВИДЕО: