Газар хөдлөлтийн улмаас олон улсын бөхийн тэмцээнд оролцож байсан долоон бөх амиа алдаж, Туркийн 25 бөх сураггүй алга болжээ

Газар хөдлөлтийн улмаас олон улсын бөхийн тэмцээнд оролцож байсан долоон бөх амиа алдаж, Туркийн 25 бөх сураггүй алга болжээ

Турк, Сири Улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон улсын бөхийн барилдаанд оролцож байсан бөхчүүд хохирсон талаар /UWW/ Туркийн бөхийн холбооноос мэдээлэв.

Гамшгийн дараа Франц, Косово, Узбекистаны багийг гамшигт нэрвэгдсэн бүс нутгаас аюулгүй газар зөөвөрлөсөн байна. Гэвч эхний чичирхийллийн үеэр хоёр хүн бэртэж, долоо нь нас барж, Туркийн багийн хорин таван хүн сураггүй алга болжээ.

Энэ талаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ненад Лалович “Газар хөдлөлт олон хүний амь насыг авч одсоныг сонсоход үнэхээр сэтгэл гонсойж, гашуудаж байна. Тэдний дунд манай зоригт долоон бөх байгаад гүнээ харамсаж байна. Энэхүү хүнд хэцүү цаг үед Турк, Сирийн ард түмэнд хүч, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэж мөн нас барсан бөхийн гэр бүлийнхний төлөө бид залбирч байна" хэмээв.

Эх сурвалж: UWW