ФОТО: Мексик Улс дэлхийд алдартай эрэн хайх, аврах шилдэг 16 нохойгоо тэнгисийн цэргийн хамт Турк руу илгээлээ

ФОТО: Мексик Улс дэлхийд алдартай эрэн хайх, аврах шилдэг 16 нохойгоо тэнгисийн цэргийн хамт Турк руу илгээлээ

Мексик Улс Даваа гараг /2023.02.06/-т болсон газар хөдлөлтийн дараа нурангид дарагдсан хүмүүсийг хайж олоход туслах зорилгоор алдартай эрэн хайх, аврах нохдоо Турк руу илгээж байна.

Улмаар мягмар гараг /2023.02.07/-т Мехико хотоос Турк руу 16 нохойтой онгоц хөөрчээ. Ноход 2017 онд тус улсад болсон газар хөдлөлтийн үеэр Мексикчүүдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж, хэд хэдэн хүний амийг аварсан юм.

Тухайлбал, Фрида хэмээх хамгаалалтын шил, гутал өмссөн шар өнгийн лабрадор нохой нь Мехико хотод амьд үлдсэн хүмүүсийг хайж байхдаа олон улсад алдаршсан билээ. Мексик, Гайти, Гватемал, Эквадор улсад явуулсан ажиллагаанд Фрида 12 хүний амийг аварч, 40 хүний цогцсыг олсон аж. Фрида өнгөрсөн жил хөгширч нас барсан. Гэсэн ч түүний мэргэжил нэгт хамтран зүтгэгч шилдэг ноход Мексикийн тэнгисийн цэргийн багийн бүрэлдэхүүний хамтаар Турк руу хөдөлжээ. Мөн тэд  газар хөдлөлтийн үед ажилласан туршлагатай алдарт ноход билээ.

ФОТО: