Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 12 мянга давжээ

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 12 мянга давжээ

Хамгийн сүүлийн мэдээгээр Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 12 мянга давсан. Цаг хугацаа өнгөрөх тусам амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж байна. Нурсан барилгын доор одоо ч хүмүүс байсаар байна хэмээн BBC агентлаг мэдээлэв.

Туркийн сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авахдаа хэтэрхий удаж байна хэмээн шүүмжилжээ. Үүний хариуд Ерөнхийлөгч Эрдоган өөрийн биеэр гамшиг болсон бүс нутгуудад ажиллаж байна. Одоогоор нөхцөл байдал хяналтад байна. Мөн бид байгалийн гэнэтийн гамшигт урьдчилан бэлтгэх ямар ч боломжгүй" гэжээ.

Харин Сирид байгалийн гамшиг нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй аж. Газар хөдлөлтийн улмаас олон барилга байгууламж сүйрсэн бөгөөд эдгээр газруудад аврагчид болон хүмүүнлэгийн тусламж хүрэхэд хүндрэлтэй байгаа аж. Учир нь АНУ-ын хоригоос үүдэн тусламж нэвтрүүлэх боломжгүй болжээ. Улмаар НҮБ Сирид тусламж хүргэх бүх аргийг хайж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн газар хөдлөлтөд өртсөн Туркийн өмнөд хэсэгт Сирийн дүрвэгсэд олон байдаг бөгөөд тэд ихэвчлэн чанаргүй барилгуудад амьдарч байжээ.