Инчеоны нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд Монгол руу зорчихоор хүлээж байсан иргэн ухаан алдаж, зүрх нь зогссон байсныг аварчээ

Инчеоны нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд Монгол руу зорчихоор хүлээж байсан иргэн ухаан алдаж, зүрх нь зогссон байсныг аварчээ

Энэ хоёрдугаар сарын 02-ны өдөр /2023.02.02/ 08:00 цагийн орчимд БНСУ-ын Инчеон олон улсын нисэх онгоцны буудлын 2-р терминалын 3-р давхрын танхимд Монгол Улсын нийслэл Улааанбаатар хотруу зорчихоор хүлээж байсан 39 настай ОХУ-ын иргэн гэнэт амьсгаадаж, зүрх нь зогссон байсныг тус нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны үйлчилгээний ажилтнууд аварсан талаар Солонгосын хэвлэл онцолжээ.

Тодруулбал, Оросын иргэнийг ухаан алдсан даруйд 119 дугаарт тусламж дуудаж мэдэгдсэн ч цаг алдах эрсдэлтэй байсан тул Инчон нисэх онгоцны буудлын ашиглалт үйлчилгээний ХХК-ийн ажилтан Жон Санг-квон нь зүрхний массаж, анхан шатны тусламж үзүүлж амь насыг нь аварчээ. Энэ талаар тэрбээр, "Би зүрхний амьсгалын дасгал сургуулилтад тогтмол хамрагдсан тул эрсдэлтэй цагийг алдалгүй өвчтөнд тусалж чадсан” гэжээ.

Эх сурвалж: Donga