Азийн бүс нутагт хамгийн хүчирхэг орнуудын жагсаалтад МОНГОЛ 2 оноогоор хамгийн сүүлийн байранд жагсжээ

Азийн бүс нутагт хамгийн хүчирхэг орнуудын жагсаалтад МОНГОЛ 2 оноогоор хамгийн сүүлийн байранд жагсжээ

Bloomberg News-ийн мэдээлснээр, Австралийн судалгааны төв болох Lowy институтээс зарласан Ази тивд хамгийн нөлөө бүхий улс орнуудын жагсаалтаа танилцуулжээ.

Тодруулбал, “2023 оны Азийн хүчирхэг индекс” (API • Asia Power Index)-ээр нэгдүгээр байранд АНУ (80.7 оноо), БНХАУ 72.5 оноогоор хоёрдугаар байрт орсон бол Монгол 2 оноогоор хамгийн сүүлийн байранд орсон талаар мэдээлжээ. Харин гуравдугаарт Япон, дөрөвдүгээрт Энэтхэг бичигдэж, тавдугаар байрыг ОХУ эзэлсэн бол Австрали, БНСУ, Сингапур, Индонез улсууд удаалсан байна.

ОХУ-ын тухайд рейтинг нь сүүлийн жилүүдэд бага зэрэг (1.4 нэгжээр) буурсан боловч Азийн бүс нутагт хамгийн хүчирхэг орнуудын жагсаалтад 100 онооноос 31.6 оноо авч тавдугаар байраа хадгалж чаджээ. Уг индекс нь 26 улс орон, нутаг дэвсгэрийг (баруун талаараа Пакистан, хойд талаараа Орос, Австрали, зүүн талаараа Шинэ Зеланд, дээр нь АНУ) багтаадаг бөгөөд улс онуудын хүч, нөлөөг үнэлэхдээ шинжээчид цэргийн чадавх, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, эдийн засаг, эдийн засгийн харилцаа, дипломат үйл ажиллагаа болон соёлын нөлөө, тогтвортой байдал, баялгийн хүртээмж гэсэн үндсэн найман ангилалд 133 шалгуурт үндэслэдэг байна.

Харин Монгол Улс тус 26 орноос 2 оноогоор хамгийн сүүлийн байранд оржээ. Монголын өмнө Сингапур (25.1 оноо), Индонез (19.4 оноо), Тайланд (18.7 оноо), Хойд Солонгос 10.6 оноогоор 17-д тус тус жагсжээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ үзнэ үү