ВИДЕО: Зеленскийн "Бидэнд далавч өгөөч" гэсэн өгүүлбэр Их Британийн өглөөний сонины эхний нүүрэнд гарчээ

ВИДЕО: Зеленскийн "Бидэнд далавч өгөөч" гэсэн өгүүлбэр Их Британийн өглөөний сонины эхний нүүрэнд гарчээ

Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн Их Британи улсад өчигдөр /2023.02.08/ айлчилжээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 8-нд Украины Ерөнхийлөгч Их Британийн цэргийн онгоцоор Лондонд очсон юм. Тэрбээр Даунинг стритэд зочилж, парламентын гишүүд болон хаан III Чарльзтай уулзжээ. Зеленский парламентын гишүүдэд үг хэлэхдээ Украины зэвсэгт хүчинд байлдааны нисэх онгоц нийлүүлэхийг Лондонд уриалсан. Уг уриалгаас "Бидэнд далавч өгөөч" гэсэн хэллэгийг иш татан өглөөний сонин эхний нүүрэндээ бичжээ.