Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 16,035 болж өсжээ

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 16,035 болж өсжээ

Турк, Сирид даваа гарагт болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо одоогийн байдлаар дор хаяж 16,035 болсон гэж эрх баригчид мэдэгдлээ. 

Тодруулбал, Сирид нийт 3162 хүн амиа алдсан бол Турк улсад амь үрэгдэгсдийн тоо дор хаяж 12,873-д хүрсэн байна. Харин Сири улсад эрэн хайх, аврах багийнхан цаг агаарын хүнд үед олон мянган байшингийн нурангиг нэгжиж байгаа тул амь үрэгдэгсдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байгааг анхаарууллаа.

Эх сурвалж: CNN