Тайваний ерөнхийлөгч нэг сарын цалингаа Туркийн тусламжийн ажилд хандивлахаар болжээ

Тайваний ерөнхийлөгч нэг сарын цалингаа Туркийн тусламжийн ажилд хандивлахаар болжээ

Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн болон тус арлын дэд ерөнхийлөгч Уильям Лай нар тус бүр нэг сарын цалингаа Туркийн газар хөдлөлтөөс аврах ажилд хандивлана гэж ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгджээ. Мөн "тэдний цалин Турк улсын сэргээн босголтод хувь нэмэр болсон гэж найдаж байна” гэж Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдсэн байна. 

Сонирхуулахад, Турк улс нь ихэнх улс орны нэгэн адил Тайваньтай дипломат харилцаагүй ч эдгээр улсууд нийслэлдээ төлөөлөгчийн газар болон элчин сайдын яамаа ажиллуулж, Истанбул, Тайбэй хоёрын хооронд шууд нислэг үйлддэг байна. Мөн Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн нь Тайбэй хот дахь Туркийн элчин сайдын яаманд зочилж эмгэнэл илэрхийлсэн дэвтэрт гарын үсэг зурахдаа “Миний зүрх Турк найзуудтайгаа хамт байна. Тайвань Турк улсын талд байна” гэжээ. 

Эх сурвалж: Aljazeera