БНСУ-ын Гён-Гү хотод дэлгүүрийн эзнийг хөнөөгөөд зугтсан цахим гавтай эрэгтэйг эрэн сурвалжилж байна

БНСУ-ын Гён-Гү хотод дэлгүүрийн эзнийг хөнөөгөөд зугтсан цахим гавтай эрэгтэйг эрэн сурвалжилж байна

Хөлдөө цахим гавтай 30 гаруй насны эрэгтэй дэлгүүр дээрэмдэх явцдаа дэлгүүрийн эзний амийг хөнөөж, бэлэн мөнгийг нь аваад зугтсан тул БНСУ-ын цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна.

Уг дээрмийн хэргийг үйлдэгч нь урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэргээр хорих ял эдэлж байсан нь тогтоогдсон бөгөөд тэнсэн суллагдсаныхаа дараахан дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө цахим гавыг хөлдөө зүүх ялаар шийтгэгджээ.

Тодруулбал, 2023 хоёрдугаар сарын 8-ны өдрийн 23:41 цагийн орчимд Инчоны Гён-Гү хотын нэгэн дэлгүүрийн эзэн 30 орчим насны А нь цус алдаж, ухаан алдсан тухай дуудлага 112-д ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага хэргийн газар очиход хохирогч А нь аль хэдийн нас барсан байдалтай хүнсний дэлгүүрийн агуулахын урдаас олдсон байна. Хохирогч А нь ээжтэйгээ хамт тус дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд хэрэг гардаг өдөр шөнийн ээлжинд ганцаараа ажиллаж байжээ. Улмаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, хэрэгтнийг эрэн сурвалжилах ажиллагааг шуурхай явуулж байна. Сэжигтэн Б нь 170 см өндөр, 75 кг жинтэй бөгөөд тухайн үейд хар өнгийн хувцастай байсан аж.