Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 21 мянгад хүрч, 78 мянга гаруй хүн шархадсан байна

Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 21 мянгад хүрч, 78 мянга гаруй хүн шархадсан байна

Турк, Сирид даваа гарагт болсон газар хөдлөлтийн улмаас 21,000 гаруй хүн нас баржээ. Аврагчид өвлийн хүйтэнд нурсан барилгуудын нурангиас амьд үлдсэн хүмүүсийг гаргахаар цаг хугацаатай уралдан ажиллаж байна гэж CNN агентлаг мэдээллээ.

Эрх баригчдын мэдээлснээр хоёр улсын хэмжээнд дор хаяж 78,124 хүн шархадсан байна. Мөн Сирийн иргэний хамгаалалтынхан одоо Сирид амьд үлдсэн хүмүүсийг олох найдвар бүдгэрч байгааг анхааруулжээ. 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Туркийн Газиантеп мужийн Нурдагигаас зүүн тийш 23 км-ын зайд 24.1 километрийн гүнд болсон гэж АНУ-ын Геологийн алба (USGS) мэдээллээ. Байгалийн гамшиг нь сүүлийн 20 жилд тохиолдсон хамгийн олон хүний ​​амь насыг хохироосон газар хөдлөлтүүдийн нэг юм.