БНСУ-ын алдарт болзооны шоу "Single's Inferno" 3-р бүлэг үзэгчдийн хүртээл болно

БНСУ-ын алдарт болзооны шоу "Single's Inferno" 3-р бүлэг үзэгчдийн хүртээл болно

БНСУ-ын контентууд сүүлийн жилүүдэд эрчээ авч, орон орны үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа бөгөөд ялангуяа өнгөрсөн жил нээлтээ хийсэн Netflix-ийн “Single’s Inferno” нь хамгийн өндөр үзэлттэй шоунд тооцогдоод байв.

Тэгвэл уг шоу нэвтрүүлэг амжилттай болж дууссаны дараа дахин хоёрдугаар бүлгийг хийж саяхан үзэгчдийн хүртээл болсон. “Single’s Inferno” реалити шоу нь ганц бие халуухан охид, залуус там хэмээн нэрлэгдсэн арал дээр амьдарч өөрийн жинхэнэ хайраа олох ёстой. Нэгнээ сонгосон хосууд диваажинд нэг шөнийг хамт өнгөрүүлэх боломжтой болох бөгөөд оролцогчдын санаанд оромгүй үйлдлүүд уг шоуг үзэх гол шалтгаан болдог юм. Тэгвэл тус шоуны гуравдугаар бүлэг гарах эсэх нь эргэлзээтэй байсан ч илүү шинэлэг, илүү халуухан байдлаар шинэ газарт, шинэ дүрэмтэйгээр эргэн ирэхээр болжээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ үзнэ үү