Монголд урласан Оросын ерөнхийлөгч В.Путины хөрөг бүхий хивсийг Буриадын тэргүүн худалдан авчээ

Монголд урласан Оросын ерөнхийлөгч В.Путины хөрөг бүхий хивсийг Буриадын тэргүүн худалдан авчээ

Энэ хоёрдугаар сарын 08 /2023.02.08/-ны өдрөөс эхлэн ОХУ-ын Буриадын Улаан-Үдэд Орос-Монголын цагаан сарын үзэсгэлэнгийн үеэр монголд үйлдвэрлэсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зургийг урласан хивсийг Буриадын тэргүүн худалдан авсан талаар Оросын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, тус үзэсгэлэнгийн нээлтэд Буриадын тэргүүн Алексей Цыденов, Булган аймгийн Засаг дарга Батбаяр Ариун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Харин нээлтийн явцад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дүрс бүхий монгол урчуудын хивс Буриадын тэргүүний анхаарлыг татсан тул түүнд хямдралтай үнээр худалдаалсан гэжээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу