Берлиний прокурорын газраас "РЦНК"-г дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэмээн шалгаж эхэлжээ

Берлиний прокурорын газраас "РЦНК"-г дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэмээн шалгаж эхэлжээ

Берлин дэх "Оросын шинжлэх ухаан, соёлын ордон" нь 1984 онд байгуулагдсан. Энэ бол дэлхийн 96 улс дахь Россотрудничествогийн хамгийн том төлөөлөгчийн газар юм. Уг төлөөлөгчийн газар нь манай улсад “РЦНК” нэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Герман улсын зүгээс тагнуул, дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцсон эсэхийг шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Тодруулбал, ХБНГУ-ын Берлин хотын прокурорын газар Берлин дэх "Оросын шинжлэх ухаан, соёлын ордон"-ын үйл ажиллагаатай холбогдуулан гадаад эдийн засгийн аж үйлдвэрийн харилцааны тухай хуулийг зөрчиж, ЕХ-ны хориг арга хэмжээг тойрч гарсан хэрэгт сэжиглэн мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн. Мөн ногоон намын улстөрч Волкер Бек Оросын ордны эсрэг гомдол гаргаж, тус байгууллагыг Кремлийн суртал ухуулга тараасан гэж буруутгажээ.

Прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Себастьян Бюхнер “Berliner Zeitung” сонинд хэлэхдээ “Украинд цэргийнхэн орсонтой холбогдуулан Европын холбоо ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хүрээнд Оросын ордны орлого, зарлагыг шалгах болно. "Россотрудничество" төрийн агентлаг болох "Россия Хаус"-ын эзэн ЕХ-ны хориг арга хэмжээний жагсаалтад багтжээ. ОХУ-ын ордонтой хамтран ажилласан Германы байгууллага, аж ахуйн нэгжүүд, түүнчлэн хориг арга хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй Берлиний эрх баригчдыг шалгах болно” хэмээжээ.