АНУ-ын Дейтон хотод өнөөдөр "Монголчуудын өдөр" болж байна

АНУ-ын Дейтон хотод өнөөдөр "Монголчуудын өдөр" болж байна

АНУ-ын Охайо мужийн Дейтон хот хоёрдугаар сарын 10-ны өдрийг "Монголчуудын өдөр" болгон зарлах тунхаг бичигт хотын захирагч Жеффри Ж.Мимс гарын үсэг зурсан. Энэхүү тунхаг бичгийн хүрээнд Дейтон хотод өнөөдөр /2023.02.10/ "Монголчуудын өдөр"-ийг тэмдэглэж байна. Мөн өдрийн 14-16 цагийн хооронд Pamela Morris Center-т Монголын соёл уламжлалын талаар танин мэдүүлэх өдөрлөг болох ажээ.